С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгчээ

7fa45044d46a924f3a5d27d41d50b6c3.jpg

 

УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өгчээ.

Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ, “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Сонгуулийн ажилд амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэсэн юм.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ныг хүртэл хүлээж авах юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгнө.

Нинж

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …