УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудастаа “Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз минь өөр зам олж харахыг эрмэлзсэн нь зөв болох байх. АН-ын ах нарт хангалттай найдсан, итгэсэн, 26 жилээ үрсэн. Харин гишүүдэд нь нэг найдаад үзэх нь зөв байхаа….” хэмээн дээрх зургийн хамт нийтлээд удалгүй устгасан юм.