Н.Алтанхуяг Лу.Гантөмөрийг дэмжиж, нэрээ татна гэв үү

5949

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшсэн 5 оролцогчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэр дундаас нэг нутгийн хоёр хүн байгаа нь Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар юм. Тэд Ардчилсан нам дахь УВС фракциараа саяхан хуралдаж, Лу.Гантөмөрийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж байсан удаатай. Тэгвэл АТГ-аас Н.Алтанхуягийг тендерийн мөнгийг эхнэрийнхээ дансаар дамжуулж завшсан байж болзошгүй тухай мэдээллийг түгээсэн.

5948

Лу.Гантөмөрийн хувьд нэр дэвшигчдийн намдаа тушаах 250 сая төгрөгөн дээр луу унжин байж тушаасан гээд бодоод үзэхээр  Н.Алтанхуяг намын даргад нэр дэвших болсон нь анхнаасаа Увсынхны  дэглэсэн жүжиг байж магадгүй гэнэ. Н.Алтанхуяг хууль хяналтын байгууллагынхны дунд муу нэр зүүгээд байгаа ч намынхан дундаа нэлээд нэр хүндтэй. Энэ ч утгаараа нэр дэвшихээ зарлаад өөрийн дэм жигчдийг бэхжүүлснийхээ дараа нэрээ татаж байгаагаа зарлан Лу.Гантөмөрийг дэмжихийг уриалахаар төлөвлөсөн бололтой юм. Н.Алтанхуягийн хувьд Лу.Гантөмөр Ардчилсан намын дарга болчихвол өөрөө болсонтой адил. Лу.Гантөмөрийн санхүүжилтийг нь гаргаж, сайн ахын үүрэг гүйцэтгээд, хуулийн байгууллагатай холбоотой асуудлаа Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл цэгцлэх  нь Н.Алтанхуягт ашигтай. Гэхдээ Лу.Гантөмөр Н.Алтанхуяг биш гэдгийг Ардчилсан намынхан эрхбиш мэдэхтэйгээ байлгүй дээ. Н.Алтанхуяг намынхнаа хэтэрхий басч байгаа бололтой шүү.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …