????????????????????????????????????

Ардчилсан нам орон нутагт эрх мэдлийг “түгээж” байна

Ардчилсан намын даргын сунгаа өнөөдөр Баянхонгор аймагт үргэлжилж байна. Иргэд гишүүд дэмжигчид заал дүүрэн цугласан, намын ирээдүйн тухай хүүрнэлдсэн халуун дулаан уулзалт болж байна.

Баянхонгор аймаг нь 116 мянган км² нутаг дэвсгэртэй, 82 мянган хүн амтай өнөр аймаг юм. Аймагт АН гишүүд дэмжигчид харицангуй олон. Гишүүд дэмжигчид намын даргын сонгуульд оролцох болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэхүү түүхэн сонгуульд оролцох болсондоо бахархалтай байна гэсэн иргэд их байлаа. Ардчилалыг үүсгэн байгуулалцсан бидний үнэ цэнийг өсгөж намын даргын сонгуулийг бидний оролцоотойгоор хийх  болсон нь анхнаасаа л зөв сонголт байлаа гэж намын гишүүд  ам уралдаж байлаа.

Аймгийн АН дарга Д.Жаргалсайхан: АН бол Монголын үндэсний нам. Бид ардчиллаа удирдуулахаар намын даргын сонголтоо хийх гэж байна. Ардчилсан нам 20122016 онд Монголын ард түмэнд бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт, салбар бүрийн хөгжлийг авчирсан. Баянхонгор аймагт уруудсан нэгч салбар байгаагүй. Дэмжигч гишүүд маань бүгдээрээ мэднэ. Бид үүний гэрч. Харин өнөөдөр нийгмийг авч явах ухамсар үгүйлэгдэж байна. АН-д алдаа оноо байгаа учраас учраас бүх гишүүдээсээ даргаа сонгох нь зүйтэй гэж үзээд ийнхүү ажиллаж байгаа нь түүхэн үйл явц юм.

АН партизан Ц.Болд: Намын гишүүддээ зөв сонголт хийхийг уриалж байна

АН-ын даргын сонгуулийг бүх гишүүдээ хамруулан зохион байгуулж байгаад баяртай байна. МАН хэзээ ч даргаа сонгохоо орон нутгаар явж, газар дээр нь ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ санал авдаггүй. Зөвхөн үүнийг л харьцуулахад Ардчилал ямар үнэ цэнэтэйг харуулж байна. Ардчилал хүн бүрт тэгш байдаг шиг Ардчилсан намын орон нутгийн гишүүд ч намын даргаа сонгодог тогтолцоо таалагдаж байна. Яахав нэг унаж, нэг босч явдаг нь намын битгий хэл амьдралын жам. Тиймээс одоо намынхаа бүх гишүүдэд саналаа идэвхитэй өгөхийг уриалж байна.

АН идэвхитэн гишүүн Г.Дулам: Гишүүдийн үнэ цэнийг мэдрүүлсэн уулзалт болж байгаад баярлаж байна

Намын унаган гишүүд бидний үнэ цэнийг мэдэрч, дотооддоо шинэчлэл хийхдээ ширээний цаанаас шийдээгүйгээр орон нутагт бидэнтэй ирж уулзаж байгаад үнэхээр баяртай байна. АН гишүүдийн нам болох тухай ярихад л орон нутагт бид нар баярлалдаж байна шүү дээ. Одоо бүх орон даяар гишүүд маань мэргэн сонголтоо хийж намын даргаа сонгоно. Тиймээс намын гишүүддээ хандан сонголтоо зөв хийхийг уриалж байна.

АН дотроо алдаагаа хэлэлцэж эрүүл зөв тогтолцоотой болохын тулд орон нутгийн гишүүд, идэвхтэн, партизанууд, намын анхан шатны үүр хороодод байгаа зүтгэлтэнгүүд ийнхүү намынхаа асуудалд орох эрхтэй болсондоо баяртай байлаа.

Намын даргын сонгуулийн хороо

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …