АН-ын даргын сунгаа үргэлжилж байна. Таван нэр дэвшигч хамтдаа эх орноо наран ургах зүгээс эхлэн нар зөв тойрч яваа билээ. Тэд одоо Архангай аймагт ажиллаж байна. АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчид бүгд өөр өөрийн онцлогтой. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Манай дөрөвт өөр өөрийн гэсэн онцлог сайхан чанарууд бий.
Ж.Батзандангийн хурц дайчин, Н.Алтанхуяг даргын эв нэгдлийг эрхэмлэдэг, С.Эрдэнэ даргын тууштай, Д.Эрдэнэбат гишүүний зарчимч чанар бүгд Ардчилсан намд маань хэрэгтэй” хэмээн жиргэжээ.Намын даргын сунгааг бие биеэ муучлах, өөлөх гоочлох уралдаан биш эв эеийг эрхэмлэх, бодлогын өрсөлдөөн болгоосой гэж гишүүд дэмжигчид нь хүсч байгаа. Тиймээс өрсөлдөгчдийнхөө сайн чанарыг олж харж түүнийг нь чин сэтгэлээсээ магтан дэмжиж байгаа Л.Гантөмөр нэр дэвшигчид олон нийт ам сайтай байна.
Б.Учрал
BreakingNews.MN