УИХ-ын гишүүн С.Эрдэнэ аймгуудаар уулзалт хийж явахдаа Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн баримт байгаагаа хэлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үүнийг үгүйсгээгүй байна.
Тэрээр саяхан ТВ9 телевизийн сэтгүүлчийн асуултад “Аль диван галавын юм яриад байна уу, Хууль зүйн сайд байх үеийн юм яриад байна лээ” гэж уурсангуй хариулсан нь орон даяар цацагдлаа.
Үнэхээр том эрх ашгийг нь хөндсөн учраас ийнхүү улстөр хийж, Эрдэнэтийг төр зуун хувь эзэмших ёстой, хувийн компаниас хурааж авах хэрэгтэй хэмээн бачимдан гүйсэн байж. Парламентад долоо дахь удаагаа сонгогдсон зангарагтай улстөрч Эрдэнэтийн асуудлаар тогоон дотроо буюу шууд Ерөнхий сайд руу утас цохин сануулах буюу хүссэн мэдээллээ авч болохыг Ч.Сайханбилэг хэлж байсан. Гэтэл олон нийтэд хэвлэлийн хурал зарлаад сүржин мэдээлж улстөр хийж байгаагийн цаад учир нь төрийн мөнгийг завших шахааны бизнес нь тасалдахад хүрсэнтэй холбоотой гэдгээ ийнхүү өөрөө илчиллээ.
Ганцхан Ц.Нямдорж ч биш, төрийн өндөр албан тушаал хашдаг хүн болгоны хэтэвчээ зузаатгах арга бол Эрдэнэт рүү шахаа хийх гэдгийг нам харгалзахгүй хүлээн зөвшөөрч, харуулсаар ирсэн байна. Нэг жишээ хэлэхэд, З.Энхболд УИХ-ын дарга болонгуутаа төрсөн дүү З.Хишигтогтохын нэрээр 1,5 тэрбумын шахаа Эрдэнэт үйлдвэрт оруулсан баримт ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгэж эхэллээ.
Эх сурвалж:breakingnews.mn