МУГЖ, дуучин Т.Ариунаагийн эд хөрөнгийг ШШГЕГ-аас өчигдөр орой битүүмжилсэн гэнэ.
Тодруулбал, өчигдөр орой түүний унаж явсан автомашин болон гэрийнх нь эд хөрөнгийг ирж хураасан гэнэ. Чухам юуны учир дуучин бүсгүйн эд хөрөнгийг битүүмжилсэн нь тодорхойгүй байгаа ч түүний нөхөр Г.Буяндоржтой холбоотой хэмээх таамаг байна.
Т.Ариунаагийн нөхөр “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг их хэмжээний мөнгө залилсан хэрэгт холбогдуулан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас саатуулаад байсан. Мөн Г.Буяндорж нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, орон даяар эрэн сурвалжилж байсан юм. Гэсэн ч түүнийг хорих 461-р ангид гурав хоног саатуулаад батлан даалтад гаргасан юм.
Г.Сонор ugluu.mn