“ДОЗ ПЛАС”энтертайнментийн дөрөв дахь дэлгэцийн бүтээл болох Элэг нэгтэн МУСК Энэтхэгийн Мумбай хотноо болсон Navi Mumbai international film festivalд оролцож 500 гаруй киноноос 7 д үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг СТА Ш. Доржсүрэн хүртжээ.
Энэ талаар СТА Ш.Доржсүрэнгийн эхнэр болох А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсандаа:Хуваалцмаар байна. Заримдаа Доёо бид 2 рт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа Элэг нэгтэн киноны үед …Гэхдээ хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр,үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм бна. Бидний хийсэн Элэг нэгтэн (The Third eye of god) 2016 онд Монголыг кино академаас ганзаг хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас ( шилдэг кино,шилдэг найруулагч, шилдэг жүжигчин ) гэх мэт 4 дахь шагналаа аваад байна. Магадгүй энэ шагнал зарим нэгэн хүмүүст жижиг санагдаж болох ч,харин Navi Mumbai international film festival -д 500 гаруй киноноос 7 д үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг Ш. Доржсүрэн минь авлаа.Харамсалтай нь нөхөр маань ар гэр шалтгааны улмаас явж чадаагүй ч өчигдөр шагналтай ирэхэд маш их баярлалаа. Тиймээс энэ кинод хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүст,мөн наадамд хамт оролцсон найз Мандахболор чин сэтгэлээсээ талархаж бна.Та бүхний гар бие ,сэтгэл оролцcон энэ кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй,Mонголынхоо нэрийг гаргаж,мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ. Алдаатай оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна гэж бичжээ.
Г.Нараа