“Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа

Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа.  Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв.Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн.

Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ.

Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулж өгөв.

УИХ-ын гишүүдийн дунд анх удаа, албан ёсоор зохион байгуулсан энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …