Налайх дүүрэг бол нийслэлээс дутахгүй агаарын бохирдолтой. Гэвч саяхан шинэчлэн батлагдсан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг багтаагүй. Тиймээс нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд хандаж Налайх дүүрэгт агаарын чанарын төлөв байдлыг тодорхойлуулах хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийн дагуу нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас 02 сарын 06-ны 18 цагаас 02 сарын 07-ны 18 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд Налайх дүүрэгт агаарын бохирдлын хэмжилт хийж, агаарын чанарын төлөв байдлыг дүүргийн гэр хороолол хамгийн их төвлөрсөн, агаарын бохирдол ихтэй, нам дор газар байрладаг нэгдүгээр хороонд тодорхойлж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Түлхүүр үгНалайх дүүрэг
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …