БНСУ-ын жүжигчин Ютунг өөрөөсөө 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ хуримаа хийхээр болжээ

   

   Өмнөд Солонгосын жүжигчин Ютунг ирэх 3-р сард 33-н насаар дүү Монгол эхнэртэйгээр хуримаа хийхээр болжээ.

   Жүжигчин Ютунг энэ жил 60-н настай ба түүний найм дахь эхнэр М нь 27-н настай, тэд долоон настай охинтой ажээ.

    Тэрээр өнгөрсөн 14-ний өдөр Солонгосын Чусон телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцож удахгүй болох хуримынхаа тухай нээлттэй ярьсан ажээ.

     Жүжигчин Ютунг хэлэхдээ “Миний долоо дахь эхнэр надаас 29-н насаар дүү Монгол эмэгтэй байсан. Түүнтэй хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байгаа нь үнэн. Харин найм дахь Монгол эхнэр надаас 33-н насаар дүү бөгөөд бид нэг охинтой, одоо хамт амьдарч байна. Бид өмнө нь хуримаа хийхээр хоёр удаа зар түгээж байсан ч тухай бүр эхнэрийн визийн асуудал, гэр бүлийн маргаан болон эдийн засгийн боломжоос болж цуцлагдаж байсан. Харин энэ удаа бид хуримаа 3-р сарын 8-ны өдөр миний төрсөн нутаг болох Пусан хотод хийх гэж байна. Би хуримын зочдын өгөх мөнгөн бэлгийг өөртөө зарцуулахгүй, харин амьжиргааны түвшин багатай Монгол хүмүүст гурил авч өгөхөд зориулах болно” гэх мэтээр ярьсан байна.

    Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин Ютунг-ийг “Сенсааци дэгдээгч, хувийн амьдралаараа шоу хийгч, хэт их насны зөрөөтэй Монгол бүсгүйчүүдээр зугаагаа гаргагч” гэж бичиж шүүмжилдэг юм байна.

     Гэвч зарим иргэд жүжигчин Ютунг буруутай биш, харин аав шигээ насны хүнтэй гэр бүл болдог Монгол эмэгтэйчүүдийн буруу гэж бичдэг ажээ.

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …