Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ.

Э.Бат-Үүл Ардчилсан нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ өчигдөр болсон намынхаа сар шинийн золголтын үеэр мэдэгдсэн байна.

Сүүлийн үед түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө төгрөг идэж уусан хэргээр шалгагдаж улмаар хоригдсон тухай мэдээлэл гарсан ч тэрбээр баривчлагдаагүй гэдгээ олон нийтэд хэлсэн юм. Тэгвэл аль хэдэн жилийн өмнөөс Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн яригдаж байсан жиргээ ийнхүү бодит болж, тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …