Буутай этгээд “Миний дөт” дэлгүүрийг дээрэмдэхийг завд­жээ

images Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн дө­рөв­дүгээр хороонд байр­лах зургаадугаар байрны “Миний дөт” өөртөө үйлч­лэх дэлгүүрт зэвсэг ашиглан дээрэм хийхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, уг дэл­гүүрт оройн 22:00 ца­гийн орчим 28-30 орчим насны үл таних эрэгтэй хүн хийн гар буугаар хоёр удаа буудаж, бэлэн мөнгө дээрэмдэхийг завдсан ч амжилтгүй болж хэргийн газраас зугтсан байна. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэг­дүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …