Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн Э.Бат-Үүлийг АТГ-аас шалгаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг яг ямар асуудлаар шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн хэлснээр Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхдаа хүү Э.Чулуудайгийнхаа “Грандлайн” компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг хууль бусаар авч өгсөн хэргээр шалгаж байж магадгүй аж.
Э.Бат-Үүлийн хувьд хүү Э.Чулуудайгийнхаа “Грандлайн” компанид авч өгсөн олон тэрбум төгрөгийн тендерийн хэргээс гадна хүүгийнхээ Сингапур дахь оффшор компани болон С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байв.
Тэгвэл саяхан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших болсонтой холбогдуулан АТГ-аас шалгаж эхлэв үү гэж үзэх хүмүүс бий ч Э.Бат-Үүлийн зүгээс АТГ-т шалгагдаж эхлэнгүүтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн аргыг хэрэглэж, өөрийн хэргийг улстөржүүлсэн байх магадлалтай аж.

Сүүлийн үед манай улстөрчид өөрийн хийсэн гэмт үйлдлүүд нь шалгагдаад эхлэхийн цагт улстөрийн захиалгаар хэлмэгдэж байгаа гэж ард иргэдийг төөрөгдүүлэх, бусдыг шантаажлах зэрэг аргуудыг маш чадварлагаар ашиглаж, хууль бус үйлдлээ нуун далдлахдаа ихэд гаршиж байгаа юм. Үүний нэг нь Э.Бат-Үүл байж мэдэх юм. Учир нь, түүнийг Хотын даргаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүд нь эхнээсээ илэрч эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тиймээс эдгээр хэргүүдийг улстөржүүлэхгүйгээр шалгаж, Э.Бат-Үүл ч улстөржүүлэхгүйгээр шалгуулж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбохгүй байхыг талуудаас хүсэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Нөгөө талаас Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлангуут АТГ-аас шалгаж эхэлсэн бол энэ нь Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарыг замаасаа зайлуулах нэгдүгээр хүн болон УИХ-ын дарга нарын “Үнэгний ав” ажиллагаа байж мэдэх юм. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар, удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “амьд үлдэх”-ийн тулд МАН-ын дарга М.Энхболдод найр тавьж, түүний замыг засч өгч байгаа аж. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бөгөөд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөсөө буугаад Н.Энхбаяр шиг “оймсоо гозолзуулах”-гүйн тулд Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг АТГ, ТЕГ, УПЕГ, ШЕГ зэрэг хуулийн байгууллагуудаа хөдөлгөж М.Энхболдын өрсөлдөгчид болох өөрийн журмын нөхдөө “намнаж” эхэлсэн гэнэ. Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгч байсан хүнийг авлигын хэргээр барьж хорьж “үерийн далан”-г сэтэлсэн бөгөөд өөрт нь ийм зүйл тохиолдох вий гэхээс үхтлээ айж байгаа юм. Энд нэгэн зүйлийг дурдахад мэдээж бүгд л авлига авдаг. Тиймээс л нэгдүгээр хүн уг гарвал нэгтэй намын нөхдөө хайр найргүй агнаж, заримынх нь улстөрийн карьерт цэг тавьж байгаад ч хамаагүй өөрийгөө аврахаар улайран зүтгэж байгаа гэнэ.

Төгс

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …