“Бүргэдийн баяр”-т Н.Айшолпан оролцжээ

Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр” арга хэмжээ  энэ сарын 5-ны өдөр “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо “Чингисийн хүрээ” жуулчны бааз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчид, гар урлал эрхлэгчид оролцохоор зорьж ирсэн байна. Иймд бид БОАЖЯ-ны зүгээс Нүүдэлчдийн өвлийн арга хэмжээг бодлогоор дэмжиж, гадаад дотоодын иргэд жуулчдад сурталчлах чиглэлээр тогтмол хамтран ажиллахаа илэрхийллээ”.

10 дахь жилдээ зохион байгуулж байгаа баярт  баярт бүргэдчин охин Н.Айшолпан урилгаар оролцсон байна. Казак үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн Н.Айшолпан охин энэ жил 17 настай.

Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн. Тэрээр гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болж байсан байна.

Тэрээр 2016 онд АНУ-д Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” хэмээх баримтат киноны нээлтэнд оролцcон юм.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …