Монгол бүсгүй хүний 21 шинжийг хүргэе.
Гадаад долоон шинж
-Бие цэх шулуун, ууц тэнүүн, махлаг
-Мөр тэнүүн бэлхүүсээрээ нарийхан, хүйс нь баруун тийшээ эргэсэн гэсэр цэцэг адил , хүйсний дээр дарах зураас хөндлөн хуниараа хоёр, гурав байх ба гүнзгий.
-Мээм дал модны ур мэт, эсвэл өндөр бөгөөд чийрэг тэгш шулуун, урагш эгц түрсэн байх нь бүхнээс үзэсгэлэнтэй харагдана.
-Хөл шулуун тэгш чийрэг, хөлийн хуруу нь газарт хзрэхгүй бол оюун ухаан төгөлдөр болой.
-Магнай өргөн дух дээд хэсгээрээ тавиун, өтгөн хар хөмсөгтэй, нүд тэргэр давхраа нь тод.
-Бие нь өндөр ч биш намхан ч биш. Тэгш зөв хэлбэртэй.
-хацар нь том ч биш жижиг ч биш. Зөөлөн, ягаавтар.
Дотоод долоон шинж
-Үйлэнд уран сайн
-Үг цэцэн тод яруу сайхан, дуу нь чанга, эсвэл хөг эгшиг мэргэн төгс хөхөөний дуун адил, бас тотв шувууны адил дуутай.
-Үйлс бүтэмжтэй, арин мэргэн
-нойронд сэргэг
-номонд мэргэн
-маш их цэвэрч, ариун сайхан хир буртаггүй байх
-ямар нэгэн юманд нягт нямбай байна
Чимэгийн долоон шинж
-Хамар өндөр шулуун эсвэл хамар задын цэцэг лугаа өндөр байх нь ихэд зохимжтой.
-Хөмсөг нь өтгөн, урт
-доош унжсэн мэт уруултай, дэлбээ мэт уран
-хүзүү өндөр цэх
-сормуус урт, дэрвүүр мэт
-магнай тэнүүн
-хацар дээрээ хонхорхойтой
Нэмэлт долоон шинж
-Үс нь нарийн өнгө сайтай
-Хуруу нь шулуун бөгөөд урт
-Шүд нь хаш мэт
-Нүүрний өнгө нь тослог
-ааш зан нь урсгал зөөлөн
-явах, хөдлөх нь уран зөөлөн
-харц нь даруу төвшин дөлгөөн