“Драмын дөрөв” хамтлагаар танил болсон Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Найруулагч Намнангийн Наранбаатар 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Төрийн соёрхолт шагнал хүртэж байсан билээ. Найруулагч Н.Наранбаатарын хувьд “Ромео Жульета”. “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгүүдийг найруулсан билээ.
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатартаа нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргье.
Г.Нараа