Нийслэлийн АН-ын даргад Ш.Түвдэндорж өрсөлдөхөөр болжээ

 

Нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөнд  УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэхээр болжээ.

Түүний өмнө Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан юм.

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өчигдөр 16:00 цагт дуусгавар болох байсан ч хоёр өдрөөр буюу ирэх лхагва гараг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол гарсан юм. Түүнчлэн нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчийн сонгуулийн хураамж 90 сая төгрөг бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд АН-ын Дотоод сонгуулийн санал хураалт орон даяар явагдах юм байна.

 


Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …