11:00 цагаас Замынхөдөлгөөний удирдлагын төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал СТӨ-ний хойд тал, Туушин компанийн урд талын замд болно. Хэвлэлийн хурлаар автомашин журамлах 3 төрлийн машиныг танилцуулна.
12:00 цагаас БШУЯ-ны 111 тоотод Бизнес, хууль шүүх, шинжлэх ухаан, боловсролын салбарт нэн түгээмэл хэрэлэгдэж, дэлхийн алдартай компаниудын байгууллага дээрээ авдаг болсон сургалтыг талаар танилцуулга, уулзалт болно. Мөн “ГЕРМАН МОНГОЛЫН МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦОО” хөтөлбөрийн хүрээнд Германаас ирсэн мэргэжилтнүүд аймаг, дүүргийн боловсролын төвүүдийн багш нарын мэргэшлийг дээшлүүлэх сургалт хийх гэж байна.
14:00 цагт Замын цагдаагийн газраас хэвлэлийн бага хуралтай. Уг хэвлэлийн бага хурлаар “Үнэмлэх олголтын талаар”, “1-р эгнээнд зогсож буй тээврийн хэрэгсэлийг ачих” асуудлаар хэвлэл мэдээлэлийнхэний сонирхосон асуултанд хариулна.
14:00 цагт “Гацуурт”-ын Л.Чинбатын нийслэлийн өмчит газарт хууль бусаар баригдаж байгаа барилгыг Хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн биеэр очиж үзнэ. Байршил нь: Герман элчингийн урд, ОУ-ын харилцааны дээд сургуулийн залгаа ард болно.
Ugluu.mn