Боловсрол суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг”шоунд оролцох долоон оролцогчдыг өнгөрсөн сарын 24-ний өдөр олон нийтэд зарлаж ил болгосон юм.
Тэгвэл тус шоуны эхний дугаар үзэгчдийн хүртээл болж “Яг түүн шиг”шоуны найм дахь оролцогч нууц ноёнтон ил болж “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байсан аялагч дуучин Г.Ганхүү найм дахь оролцогчоор сонгогдож олныг алмайруулав.
Дуучин Г.Ганхүү: Энэ шоунд оролцох сэдэл бол маш энгийн. Би сошиалд идэвхтэй нэгэн. Тэнд 70-80-аад оны эмээ өвөө нар болимоор юм аа гэсэн коммент явж байсан. Тиймээс би өөрөө 60-аад оных. Тэр ч утгаараа яагаад 40, 50, 60 оныхоныгоо төлөөлөөд энэхүү шоунд оролцож болохгүй гэж гээд “Яг түүн шиг-2” шоунд оролцож байна гэлээ.
Шоуг шүүх шүүгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байгаа гэж “Гэр контент” группын гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр хэлж байсан. Найм дахь оролцогчдын шүүгчээр жүжигчин Г.Онон, хөгжмийн зохиолч Б.Наранзун, жүжигчин Г.Ундармаа нар сонгогджээ.
Г.Нараа