Шударга өрсөлдөөний газрын дарга О.Магнай танаа
Таны энэ өдрийн амгаланг эрж байна. Хэдийгээр өнөөдөр амралтын цаг ч гэсэн “амрах эрхгүй” засгийн газар ажлаа хийж байгаа гэж бодож байна.
Нийтийн тээврийн асуудлыг шийдэх талаар төрөөс явуулж байгаа зарим арга хэмжээ хувь хүмүүсийн өөрийн боломж боломжийн хирээр зорчих тээврээ сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Улаанбаатар хотын такси дэлхийн бусад хотод байдаг жишгээр олон янз байх ёстой, үнэтэй тансаг такси унах бэл бэнчинтэй нь тэр тансаг унаагаа дуудаж үйлчлүүлэг, дунд зэргийн зэрэглэлтэй такси унах чадалтай нь түүнийгээ хэрэглэг, өөрийн боломжоороо хямд үнэтэйг унах нь түүнийгээ хэрэглэг. Тийм ч учраас бусад оронд наад зах нь 7 төрлийн зэрэглэлтэй таксигаар үйлчилж иргэддээ үйлчилдэг.
Гэтэл яахаараа төрийн байгууллага, албан тушаалтан чөлөөт зах зээлийн жамаар зохицуулагдах учиртай бизнест төр “хутгалдаад” байгаагаа энэ захидлын хариу болгож тайлбараа ирүүлнэ үү.
Хүндэтгэсэн: Ж.Занаа. ИАС-ийн ерөнхий захирал