Дуучин Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс К. Пакертай гэрлэх байсан ч хуримаа хийхээсээ татгалзаж бүжигчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Брайан Танакан Мэрайя Кэригээс анх Та үнэхээр Пакерийн эхнэр болохыг хүсч байна уу гэж асуужээ. Түүний асуусан асуултанд дуучин бүсгүй удаан бодсоны эцэст хуримаа хийхээс татгалзжээ.
46 настай дуучин бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сард Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн мэдээлэлдээ Танаканг найз залуугаа болохыг хэлээд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахыг хүсч байна гэж хэлжээ. Хосууд инстаграм хуудаснаа Хавайд амарч байгаа зургаа нийтэлж олон нийтэд ил болголоо.