ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өсчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ эхний гурван сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өссөн байна.

Ийнхүү гадаа худалдааны бараа эргэлт 2076.1 сая ам.долларт хүрэхэд экспорт 35.6 хувиар, импорт 29.6 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.

Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна.

 Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 68.7 хувийг БНХАУ улстай, 11.6 хувь буюу 241.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 47.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар тус тус өсчээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …