Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана

Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ .

Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 тонн улаанбуудайн элит үрийн нэг тонн тутмыг 880,000 төгрөгөөр, 1-3 дугаар репродукцын үрийн тонныг 830,000 төгрөгөөр, хүнсний буудайн нэг тонныг чанартай нь уялдуулан тонн тутмыг 480,000-560,000 төгрөгөөр худалдахаар боллоо. Аж ахуйн нэгж, иргэд үнийн дүнгийн 40 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж буудайн үр худалдаж авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

​Газраа чөлөөлсөн иргэн хоосон батламж өвөртлөн үлддэг, байр захиалсан иргэд залилангийн хохирогч болдог байсан тогтолцоог …