Тиймээс энэ байдалтай Ардчилсан намын Сүхбаатар аймаг дахь гишүүд, дэмжигчид, жирийн иргэд эвлэрсэнгүй бүтэн жил шахам эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн төвд суулт зарласан Ардчилсан намын гишүүд дэмжигчид 45 дахь эсэргүүцлээ үргэлжлүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатар аймаг дахь Ардчилсан намын дэмжигчдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд парламент дахь цөөнхийн гишүүн Л.Болд очиж зохион байгуулагчидтай уулзаж байр сууриа илэрхийлсэн юм.
Л.Болд гишүүн энэ асуудалтай холбогдуулан чуулганы танхимд үгээ хэлсээр ирсэн. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах, зөвшөөрөх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьснаа сонсох горимын санал илэрхийлсэн ч парламентын спикер шалтаг заан хэрэгсэлгүй өнгөрөөсөн юм.
Тэгвэл энэ долоо хоногт Сүхбаатар аймаг дахь орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах, зөвшөөрөх талаар Ерөнхий сайдад тавьсан УИХ-ын гишүүн Л.Болдын асуулгын хариуг авахаар сүхбаатарчууд нийслэл хотод ирж, эсэргүүцлээ үргэжлүүлэхээр болсон байна.