“Дэвшилтэт аллианс”-ын олон улсын хурал Монголд болно

“Прогрессив аллианс”-ын олон улсын хурал энэ сарын 25, 26-нд манай  улсад болох гэж байна. Тус байгууллага нь энх тайван, шударга ёс, эв нэгдлийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг юм. Энэ сарын 22-нд тус байгууллагын дөрвөн жилийн ой тохиох аж.

Одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн дэвшилтэт, социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнээс “Дэвшилтэт аллианс”-ыг байгуулсан байдаг. Энэ хугацаанд энх тайван, ардчилал, хүний эрх, зохист хөдөлмөр, хүйсийн  тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал садбаруудыг сонгон авч, эрчимтэй ажилласны үр дүнд ахисан төвшинд гараад байгаа аж.

Тус байгууллагад дэлхийн 130 гаруй нам, байгууллага хамрагддаг байна.Харин  манай улсаас МАН энэ байгууллагын гишүүн бөгөөд “Дэвшилтэт аллианс”-ын гишүүн 130-аад орноос  өнөөдрийн байдлаар Азиас засгийн эрх барьж байгаа ганц  улс төрийн хүчин нь юм байна.


Өөрөөр хэлбэл, тус холбоонд Ази, Европоос маш олон орон хамрагддаг бөгөөд тус байгууллагын гишүүн орноос Европын орнуудын намуудын олонх нь засгийн эрхэнд байгаа аж. Харин Азийн улс орнуудаас зөвхөн манай улсын төдийгүй МАН  засгийн эрх барьж байгаа юм. Тэр дундаа Европын социалистуудын нам, Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг, Азийн ардчилсан социалистуудын сүлжээ, Африкийн дэвшилтэт аллиансуудын төв, Арабын социалдемократ форумзэрэг бүс нутгийн улс төрийн намуудын сүлжээний хүрээнд нягт хамтран ажилладаг.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд дэлхийн бүс нутагт бүрт үйл ажиллагаагаа  таниулж, дэвшилтэт улс төрийн намуудын  сүлжээг хөгжүүлж байгаа аж. “Дэвшилтэт аллианс” нь бий болсон цагаасаа  дэвшилтэт үйлдвэрчний эвлэл,  иргэний нийгмийн байгууллага, бодлогын судалгааны байгууллагуудад ч үүд хаалгаа нээж хамтран ажиллаж байгаа аж.


Үндсэндээ тус байгууллага нь улс төрийн нам бүрийн хичээл зүтгэл дээр тогтдог бөгөөд тэдний идэвх санаачилга, ба төслүүдийн саналыг хамтран хэрэгжүүлэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн тус байгууллага таван тивд бүх гишүүнийхээ тусламжтайгаар олон арга хэмжээгээрээ дамжуулан 2013 оны аравдугаар сараас гурван жилийн турш “Зохист хөдөлмөр дэлхий дахинд-Decent worldwide” кампанит ажлыг өрнүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …