Монголын Тэргүүн хатагтай Орос эмэгтэй болох уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй МАН, АН өөр өөрсдийн нэр дэвшигчээ сонгосон. МАН-ын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн бол АН-ын зүгээс “Женко”-г нэр дэвшүүлсэн. Тэгвэл Х.Баттулга хэмээх эцэг эхээс заяасан нэрнээсээ илүүтэйгээр “Загалмайлсан эцэг” киноны “Женко” хэмээх мафи компанийн нэрээр олноо танигдсан мань хүн хоёр дахь амьдралаа олон нийтээс ихэд нууцалдаг.

Түүний хоёр дахь эхнэр буюу одоогийн эхнэр нь Орос хүн байдаг бөгөөд Анжелика гэдэг. Гэхдээ жинхэнэ нэрийг нь Олеся гэдэг. Олеся нэгэнтээ ойр тойрныхон нь түүнийг “Анжелика” гэж дуудах нь илүү хялбар байдаг тухай ам нээж байсан. Хэдийгээр Олеся Орос эмэгтэй ч Оросын иргэн биш аж. Түүнийг Хэнтий аймгаас ирсэн Орос хүн гэдгийг зарим эх сурвалжууд хэлдэг. Ямартай ч, Женкогийн Орос эхнэр түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн байдаг бөгөөд хоёр, хоёроороо ихэр гэгддэг. Женко Орос эхнэр болон түүнээс гарсан хүүхдүүдээ олны нүднээс ихэд нуудгаас болоод тэр үү тэдний талаарх мэдээлэл, зураг тун хомс, бараг байдаггүй юм. Ямар сайндаа Олесягийн овог одоог хүртэл тодорхойгүй байдаг. Гэхдээ Женкогийн урилгаар Хятадын алдарт жүжигчин Жэки Чан манай оронд зочлох үеэр түүнтэй хамт авахуулсан ихрүүдийнх нь зураг байдаг юм.

Хэрвээ Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Тэргүүн хатагтай Орос хүн болох нь. Тийм тохиолдолд Монгол Улс хоёр дахь удаагаа Орос Тэргүүн хатагтайтай болох нь. Ю.Цэдэнбал гуай Анастасия Филатова хэмээх Орос эхнэртэй байсныг бид бүхэн мэднэ. Гэхдээ мэдээж Олеся, Филатова хоёр өөр хүн, хоорондоо ялгаатай хүмүүс нь ч ойлгомжтой. Хэдий тийм ч Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил болгон сунгаж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэхээр яригдаж буй энэ үед Орос эмэгтэй Тэргүүн хатагтай болж магадгүй нөхцөл байдал үүссэн нь өмнөх түүхтэй зарим талаараа ижилхэн байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.

 

 

Э.Төгс


Санал болгох мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий …