“Туушин” зочид буудалд “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг 9-р сарын 3,4нд –
Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович манай улсад хүрэлцэн ирнэ.
-Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны 1дүгээр сард ОУСЭХА-ын lll ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, СЭХ-ний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, IRENA гийн Газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол улсын СЭХ-ийн хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм.
-Өнөөдөр Богд уулын унанги модыг цэвэрлэх ажлийг Батлан хамгаалах яамнаас эхлүүлэв. Батлан хамгаалах яамны үүднээс 08:30 унаа явна. Утас: 99130782
09.30 цагаас “Тайванийн эмнэлгийн үйлчилгээ” танилцуулах уулзалт, хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хархорин” танхимд болно. Хэвлэлийн бага хурлын дараа 14.00-16.00 цагт олон улсын эмч нарын хорт хавдар болон бусад өвчний үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөөгөөр үргэлжилнэ.
10.00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
11:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ -аас хэвлэлийн хуралтай хийнэ. Утас: 96558086
11.00 цагт “Төрийн албаны мерит тогтолцоо-Туршлага, сургамж, сорилт, боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтын талаар Төрийн ордны Г танхимд Төрийн албаны зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт Ардчилалд ухаантай, хайртай залуусын төвөөс “DemoCrazy” багт наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Discover Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулж Уул уурхайн ассоциациас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “100 хувь цэцэрлэгт санаачилга” сэдэвт уулзалт ярилцлага болно.
-11:30 цагт Мongolnews мэдээллийн төвд МОХ-ООС хэвлэлийн бага хуралтай
12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орон нутагт үйл ажиллагаа явуулахад Засаг дарга нарын хууль бус үйлдэл хүндрэл учруулж үүний улмаас хүний амь нас хохирсон асуудлаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт Өмнөд Америкийн “Имайра” амьд хөгжмийн хамтлагийн Монголд хийх тоглолтын мэдээллийг сонирхоорой.
12:30 цагт “Монгол ньюс” дээр ШУТИС-ийн оюутны холбооноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
.13:00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн ном болон СD клипний нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
15.00 цагаас “Хяналт-хэрэгжилт-хариуцлага” цахим хурал Төрийн ордонд болно.
Өнөөдөр 15:00 цагт Дүрслэх урлагийн музей дээр Динозаврын барималыг хэрхэн хийх талаар АНУ-ын мэргэжилтэн сургалт хийнэ. Ц.Оюунгэрэл сайд үйл ажиллагаанд оролцоно. Утас: 99832119