Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, олны талархал хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа авьяаслаг залуу С. Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчинаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм. Мөн түүнчлэн 2005 онд Оддын эрэлд-2 нэвтрvvлэгт оролцож тус шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэгээр тодорч байжээ.
С.Гантогоо Өнөөдөр сонины Нямын Зочин буланд ярилцлага өгөх үеэрээ”Миний туулсан амьдралын талаар Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино бүтээж байгаа. Киног хийж эхлээд тав, зургаан сарын хугацаа өнгөрч байна. Солонгос улсад зураг авалт дуусчихсан. Зургадугаар сард Хөвсгөл аймагт очиж зургаа үргэлжлүүлэн авна. Наймдугаар сард Солонгосын үзэгчдэд хүргэх юм. Есдүгээр сараас олон улсын кино наадмуудад оролцуулна гэсэн. Солонгост хоёр сая гаруй гадаадын иргэн ажилладаг. Хэдийгээр хар ажил хийхээр очсон ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч болно”гэдгийг харуулах зорилготой кино гэж хариулжээ.
Г.Нараа