МАХН дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хүрээнд өчигдөр нэр дэвшигчдийг СЕХ бүртгэсэн тухайгаа албан ёсоор мэдээлсэн.
Сонгуулийн Ерөнхий хороо МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчоор бүртгэж авсан бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй хэмээн үзээд байна.
Сонгуулийн нэгдсэн хуульд шүүхээр ял шийтгүүлсэн бол санал авах өдрөөс 30 хоногийн өмнө тухайн нам нэр дэвшигчээ нөхөн нэр дэвшүүлж болно хэмээсэн. Иймд МАХН-аас дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлэх хувилбар байгаа юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …