Г.Мэнд-Амарын завгүй үедээ амжуулсан уран бүтээл

 “Яг түүн шиг” шоуны  хоёрт дахь улирлын дугаар  өнгөрсөн сарын 2-нээс эхэлж  Ням гариг бүрийн орой үзэгчдийн  хүссэн хүлээдэг нэвтрүүлэг боллоо.  Тус  шоунд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар амжилттай оролцож байгаа. Тэрээр  долоо дахь дугаартаа ард түмний хайрт дуучин П.Адарсүрэнгийн  дүрд тун чадварлагаар хувирч чадаж  шүүгчдээс магтаалын үг сонсч  тус шоунд урилгаар оролцсон П. Адарсүрэн агсаны хүү Амартайван “Би хэрвээ 4-5 настай байсан бол Мээдээ рүү аав аа гээд гүйгээд очмоор байна. Өшөө жаахан нугалааг нь гаргаад өгсөн бол өөрөө гүйгээд очих байлаа. Баяр хүргэе Мээдээ” гэж хэлсэн билээ.

 Тэгвэл Г.Мэнд-Амар “Яг түүн шиг -2” шоуны үеэр өөрийн хувийн бие даасан уран бүтээлээ орхилгүйгээр “Огторгуйг орхисон шувуу “нэртэй шинэ дууныхаа клипийг хийгээд амжжээ.

Шинэ клипний тухай  шоунд оролцож байгаа С.Гантогоо өөрийн цахим хуудсандаа  мэдээлжээ.”Мээдээ ахынхаа “Чамд хэлье” цомгийн “ОГТОРГУЙГ ОРХИСОН ШУВУУД” клипны зураг авалт явагдаж байхад нь очилоо. Энэ их ажлын хажуугаар үнэхээр мундаг юмаа “гэж бичсэн байсан.

Г.Мэнд-Амарын шинэ уран бүтээл  “Огторгуйг орхисон шувуу ”  уран бүтээлийг  хүргэж байна.

 

 

Г.Нараа 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …