Т.Бархүү: Парисын дарь эх сүм мюзиклид хувирахад хамгийн хэцүү даалгавар байсан

“Яг түүн шиг” шоуны  хоёрт дахь улирлын дугаар  өнгөрсөн сарын 2-нээс эхэлж  Ням гариг бүрийн орой үзэгчдийн  хүссэн хүлээдэг нэвтрүүлэг боллоо. Тус  шоунд “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү шоуны хүчтэй оролцогчдын нэгээр тодроод байгаа билээ. Тэрээр  СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Bee Gees хамтлаг, Никитон  хамтлагийн дуучин Батчулууны дүрүүдэд   тун чадварлагаар хувирч шүүгч, үзэгчдээс магтаалын үг сонсч тус шоуноос  гурван ч удаа ялалт байгуулаад байгаа юм.  

Т.Бархүү шоунд оролцохыг хажуугаар News.mn cайтын “News talk”  ярилцлагын буланд оролцох үеэрээ “Яг түүн шиг-2” шоуны хамгийн хүнд хэцүү даалгавар  тав дахь дугаар байсан.  “Парисын дарь эх сүм” мюзиклийн хэсгээс гурван дүрийг гаргахад бас Франц хэлээр дуулахад хүнд  байсан. Жүжгийн дүрд тоглох мөрөөдөл байсан. Тус дүрд хувирах боломж олгож өгсөн Боловсрол суваг телевизийн хамт олондоо баярлалаа гэжээ.



Г.Нараа

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …