2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас Монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн гэв

УИХ-ын 30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах хүсэлт ирүүлжээ

Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон асуудлаар хэлэлцэв. Тодруулбал, Ардчилсан намын бүлэгт нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэлээс УИХурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлт ирүүлсэн юм. Тиймээс Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн зарим асуудлаар ойлголцолд хүрсэн

Ардчилсан намын бүлгийн зүгээс аливаа хуулийн үзэл баримтлалыг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд болоод салбарын эрдэмтэн судлаач нартай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэр рүү орж байгаа. Энэ нь ч үр өгөөжөө өгч тухайн хуулийн цаашдын хувь заяаг шийдэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа гэж дүгнэж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хийсэн хэлэлцүүлгийн үр дүнд бид тус хуулийн ажлын хэсэгтэй тохиролцож, ахицтай олон шийдвэрүүдийг гаргасан” гэдгийг онцолж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН-ын бүлэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан 10 гаруй заалт байсан учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар завсарлага авсан. Улмаар дөрвөн асуудал дээр ойлголцолд хүрч голлон ажилласан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулах заалт оруулж ирсэн. Энэхүү ноцтой заалтыг таслан зогсоож чадсан. Гуравдугаарт, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай асуудал. Цагдан хорих байранд Үндэсний аюулгүй байдал тагнуул, терроризмтай холбоотой хэрэг үйлдсэн хүмүүст гүйцэтгэх ажил явуулах тухай асуудлыг зөвшөөрөхөөр Засгийн газар оруулж ирсэн. Гэтэл ажлын хэсэг хулгай хийх, авлига хээл хахууль авах, хүн алах зэрэг нэлээн олон хэргийг нэмж оруулсан. Энэ нь мэргэжлийн ур чадвараа ашиглаад илрүүлчих боломжтой хулгай хийх зэргийг заавал цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах нь хүний эрхийг дордуулсан шийдвэр байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн. Уг асуудал дээр тодорхой ажмлт гаргаж чадаагүй. Дөрөвдүгээрт, “Хар баасан гараг” буюу 72 цагийн баривчилгааны асуудал. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүнийг баасан гарагт баривчилдаг. Нэг дэх өдөр хүртэл нэр төрийг нь гутаадаг. Баривчлагдлаа гэж олон нийтэд мэдээлдэг. Өнгөрсөн хугацаан дахь статистик мэдээллийг харахад сүүлийн гурван жилд 5600 хүнбаасан гарагт баривчлагдсан. Үүнээс нийт хүмүүсийн 80 хувь нь гэм зэмгүй гээд суллагдсан байдаг. Харин 20 хувь нь асуудалтай. Энэ байдлаас харахад хүнийг 24 цаг баривчлах Засгийн газрын саналаар явуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. Гэтэл дундын хувилбар буюу 48 цаг байхаар шийдвэрлэсэн байгаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга улстөржсөн хууль болсон гэв

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эргэж харах маш олон асуудал үүсэн. Тиймээс ч уг хуулиар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригчдын оруулж ирж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга улстөржсөн хууль болсон. Учир нь уг хуулийн ихэнх заалтууд улс төрийн байгууллагуудад буюу Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн байна. Улмаар Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн буюу дагавар байгууллага болгох гэсэн оролдлого байсан гэж хэрж байгаа. Хуулийн 10 гаруй заалтад ЗГХЭГ-т бүх асуудлыг төвлөрүүлэхээр заасан нь өөрөө улстөржүүлсэн хууль гэдгийг баталсан хэрэг. Харин МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн үйлчилж байгаа хуульд дутуу байсан зүйлүүдийг нэмэлтээр товч тодорхой оруулж ирсэн байна гэж харж байгаа. Гэхдээ бид ажлын хэсэгтэй хамтраад, хэлэлцүүлгийн үр дүнд гарсан 10 гаруй саналуудыг ажил хэрэг болгох хүрээнд хамтарч ажиллахад бэлэн байгаа” гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр “Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны хууль хууль сайн хууль. Гэхдээ хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд садаа болоод байгаа зүйлүүдийг засч залруулах тухай асуудал байсан. Гэтэл эрх баригчдын оруулж ирсэн шинэ хуулийн төсөл нь өөрөө одоогийн хуулиас зүүл, заалтын хувьд 3 дахин их нүсэр хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын хаашаа харах, хаана суухуу гэдгээс эхлүүлээд захиргааны шинжтэй журмаар зохицуулагдах бүх зүйлийг энэ хууль руу чихсэн нь буруу” гэлээ.

2016 оноос сонгуулийн дараа 22235 төрин албан хаагч ажлаасаа халагдсан байна

2016 оны сонгуулийн дараа нийтдээ 22235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Тиймээс эрх баригчид өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг яаран батлах гэж байгаа цаад учир нь улс төрийн аргаар дээрхи солигдсон төрийн албан хаагчдыг төрийн албан хуулиар хадгалах үлдээх оролдлого хийж байж ч болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа бүлгийн дарга онцолж байв. Хэрвээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах юм бол үүнийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг давхар гаргах баталж гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар энэхүү хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө өнөөдөр ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдыг яг энэхүү хуульд нийцүүлсэн аттестачлалыг заавал явуулахыг шаардаж, төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орж ажиллах боломжийг нээж өгөх ёстой гэлээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас эхлээд, монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн

Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотойгоор хийгдэж байгаа эрх баригчдын сөрөг пиар хэрээс хэтэрч байгаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа хүргэв. Тэрбээр “эрх баригчид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас эхлээд, монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн. 2012-2016 онд Ардчилсан намын эрх барьж байсан үеийн бүх зүйлүүдий харлуулж, улстөрийн ашиг хонжоо олно гэдэг байдлаа одоо болих хэрэгтэй. Засгийн газрын эрхийг аваад бүтэн жилийн хугацаанд долоон төрлийн татвар нэмсэн, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах бэлтгэл хийсэн, хууль эрх зүйн орчинг дордуулсанаас өөр яг юу хийв гэдгээ өөрсдөө нэг эргээд харчаарай гэж сануулмаар байна. МАН амлалтаа биелүүлээгүй бүтэн нэг жилийг өнгөрүүлж байна. Нөгөө сайхан амлалтуудаасаа 100 хувь ухарчихсан. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Эдийн засаг сэргэсэн , хүн амын орлого өслөө” гэдэг мэдээлэл их цацах боллоо. Эдийн засаг 4.1 хувиар өссөн нь нүүрсний үнэ өссөн мөн долоон төрлийн татвар нэмсэнтэй холбоотой болохоос эрх баригчдын гавьяа биш. Татвар нэмээд, цалин нэмээгүй байхад иргэдийн орлого хаанаас нэмэгдээд байгаа юм гэдэгтээ эрх баригчид хариултаа өгөх хэрэгтэй. Уг нь одоо хоосон үзэл сурталаа зогсоогоод эдийн засгийн бодит байдал дээр иргэдийнхээ амжиргааг сайжруулах ажлыг эхлүүлэх цаг нь аль хэдийн болчихсон. МАН өр тавихаар буюу 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сэргэдэг, АН 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар эдийн засаг сүйрдэг тийм мараалгүй улстөржилтөө зогсоох хэрэгтэй. Эцсийн үр дүн ард түмний амжиргаагаар л дүгнэгдэх болно. бүтэн жил ард түмний амьдрал дээшлээгүй. Харин улстөрчдийн хийрхэл л дээшилсэн байх” гэдгийг эрх баригчдад сануулсан юм.

“Приус” машины татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад харууллаа.

-“Приус” машины татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

Б.Пүрэвдорж: Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын хэрэгжиххугацааг хойшлуулах хүсэлтийг Засгийн газарт өгсөн. бүр хугацааг хойшлуулсанаар нөхөж төлөх ямар орлго байна вэ гэдэг талаар бүр аргыг нь зааж өгөөд явуулсан. Гэтэл бүлгийн даргад хариу өгөөгүй. Мэдээж олоннийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор өөрийнхөө намын гишүүний саналаар хийж байгаа мэтээр Засгийн газар УИХ -руу оруулж ирж байгаа. Цаашдаа бид бүхэн ард түмний унаа болсон “Приус” машины татварыг хойшлуулах биш татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно.

Д.Эрдэнэбат: Эдийн засгийн амьдралыг ялангуяа иргэдтэй холбоотой амьдралын асуудлыг битгий улстөржүүлээч. тухайлбал, “Приус” машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг PR-руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар тугалгатай гэхчлэн сөрөг зүйл яриад эхэлсэн.. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу хардаж байгаа. Д.Эрдэнэбат байна уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Энэ ард түмэнд хэрэгтэй зүйл байсан учир Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс төрийн хандлага гаргаач ээ. Эрх баригчид асуудлыг хумхын тоосын чинээ жижиг байсан ч улстөржүүлдэг боллоо.

-УИХ-ын ирц хангалтгүй байна гэдэг байр суурийг ганцхан О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын бүлэг энэ асуудлын тухайд ямар байр суурьтай байна вэ?

Д.Эрдэнэбат: Ирцийн тухайд, эрх баригчид 65 гишүүнтэй шүү дээ. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Энэ нам өөрийнхөө болохгүй асуудлыг заавал Ардчилсан нар руу наадаг. Чуулганы танхимд МАН-ын 15, АН-ын 4 гишүүн сууж байхад “АН-ын есөн гишүүн бүгдээрээ байх ёстой” гээд байх юм. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна. Ингэхээ боль. АН руу дайрах арга хайх хооронд чинь ард түмний амьдрал хэцүүдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …