М.Энхболдын хэлсэн онцлох ишлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Миеэгомбын ЭНХБОЛДЫН хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Авилгын барьцааг ард түмэн төлдөг. Авилгын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм. Энэ тэмцэлд ялагдаж болохгүй.

-МАН ард түмний нам учраас ард түмэн юу гэж үзнэ, шийднэ, тэрийг л биелүүлнэ.

-Улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан, одоо сонсож сурах цаг нь болсон.

-Нэгдүгээрт, би ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ, хоёрдугаарт ХЯМРАЛЫГ ЯЛАХЫН ТӨЛӨӨ, гуравдугаарт ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ.

Хариуцлагын тухай ярих юм бол намайг зөөлөн хүн гэж битгий бодоорой.

-25жилийн туршид ард түмнээс   сонгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдэлрүү халдаж, ажиллаж болоод ирсэн засгийн газрыг хэт үгүйсгэж, нэг амиар дайрах замаар үндсэн хуулийг өөрчлөхийг би хувьдаа дэмжихгүй.

-Нийгмийн захиалгыг биелүүлэхийн төлөө зүтгэх нь МАН-ынхан, тэр дундаа намын даргын үүрэг учраас миний хувийн улс төрийн карьер, амбийц бол ёстой зуудугаар асуудал.

О.Сараа

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …