“Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолтод төгөлдөр хуурч С.Алимаа Өмнөд Солонгосын поп од, реппер PSY буюу Парк Жае Санийн дүрд тун чадварлагаар хувирч шүүгчдээс магтаалын үг сонсов.
С.Алимаа үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа Хамт бүжиглэсэн “Аймар продакшн”-ий бүжигчид, бүжгийн багш Аминаа, нүүр хувиргалт, оёдлын багийн хамт олондоо баярлалаа.Би энэ сайхан дуугаа бүх сайхан аавууддаа зориулж дууллаа.
Шүүгч Г.Ундармаа: Бүжиг үнэхээр гоё байлаа. Чиний амны хөдөлгөөн хайрцаг яг л байна. Бүдүүн хоолойгоор ямар гоё дуулав аа. Эрэгтэй хүнийг ингэж дуурайна гэдэг гайхамшиг. PSV жаахан турчихсан юм байна тэ. Амжилт.
Шүүгч Б.Наранзун:Ямар ч авьяастай юм бэ. Шоу эхэлснээс хойш яван яван чангарсаар одоо нэлээд чангарсан нь илт харагдаж байна. Чиний чангаралт удаан зовоож ирдэг бололтой. Өнөөдрийн хувьд чи сайн байна. Эмэгтэй хүний хувьд ч тэр үүнээс илүүгээр түүнийг дуурайх өөр бололцоо байхгүй байх. Чи маш сайн байлаа. Чи дүрээ маш сайн олсон байна. Ямар ч байсан харагдаад байна, үнэхээр маш сайн хичээж бэлдсэн байна.
Шүүгч Н.Онон: Чи өөрчлөгдөж байна, мундаг байна. Чи төстэй байлаа. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хоолойг хийх амаргүй би ойлгож байна. PSY-ын тэр харвах нь уу даа гэтэл бүжиглэдэг тэр эрч хүч бага зэрэг дутлаа. Зүүж байгаа шил чинь уначих гээд жаахан саад болчих шиг боллоо. Дараа дараагийн удаа энэ мэт зүйлсийг анхаараарай. Баяр хүргэе.
Г.Нараа