Г.Мэнд-Амар 10 дахь дугаартаа хэнийг дууриах вэ

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны хоёрт дахь улирлын дугаар өнгөрсөн сарын 2-нээс эхэлж Ням гариг бүрийн орой үзэгчдийн хүссэн хүлээдэг нэвтрүүлэг болоод аль хэдийнээ 9 дахь дугаараа өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо.

Тун удахгүй шилдэг зургаан оролцогч 10 дахь дугаартаа супер ялагчийн төлөө өрсөлдөнө. Шоунд оролцогч нар тэмцээний 9 дугаарт баззер дарж хэний дүрд хувирахаа сонгосон бол харин 10 дахь дугаартаа супер ялагчийн төлөө өрсөлдөх эрхтэй зургаан оролцогчид өөрсдөө хэний дүрд хувирахаа сонгодог билээ.

Тэгвэл Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар 10 дахь дугаартаа Киви хамтлагийн ахлагч дуучин Ука буюу Д. Уламбаярын дүрд хувирч түүний дуу болох “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг дуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа News.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ “Миний хувьд “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укаг сонгосон. Надад Ука их таалагддаг. Ука маань намуухан мөртлөө их хэцүү урлаж дуулдаг, өөрийнхөө гадаад имижийг дотоод ертөнцтэйгөө холбож өгч чаддаг, онцгой шийдэлтэй сайхан дуучин бүсгүй. Мэдээж би хамгийн дуртай “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг дуулна”гэж хариулжээ.

Г.Мэнд-Амарыг Укагийн дүрд хэрхэн хувирахыг харах л үлдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …