БНХАУ-аас авах 1 тэрбум ам.долларын ЕХ-ийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралаар соёрхон баталсан.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:

Зээлийн хүү (жилийн): 2%
Зээлийн хугацаа: 20 жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлийг өөрчлөх талаар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Засгийн газар санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01 сарын 12-ны өдөр  Дорноговь аймгийн Сайншанд суманд …