Л.Пүрэвсүрэнг Швейцарь дахь Элчин сайдаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс өөрийн хүн, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнг Швейцарьт Элчин сайдаар томилуулахаар оруулж ирсэн бөгөөд ийнхүү тэр Ерөнхийлөгчийг буухаас өмнө Элчин сайд болж байна.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа өгөхөөс өмнө өөрийн зарим хүмүүсээ Элчин сайд зэрэг шагналын албан тушаалуудад томилуулж байгаа бөгөөд энэ дагуу Л.Пүрэвсүрэн Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд буюу НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албанд очиж байна.

Үүнтэй холбогдуулан Швейцарь дахь Элчин сайд буюу НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эргүүлэн татах шийдвэр гарсан юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …