Монголбанк найман сая ам.доллар худалджээ

download Монголбанкнаас өчигдөр хувиар  ёсоор гадаад валю­тын дуудлага худалдааг зо­хион байгууллаа.

Арилжааны банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар найман сая ам.дол­лар худалдсан бай­на. Мөн 129 сая юанийг 271 төгрөгийн хаалтын ханш­тайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

Өчигдөрийн арилжаагаар банкууд  59  сая ам.дол­ларыг своп хэлцлээр ху­далдан авах санал ирүүл­сэн бөгөөд Монголбанк са­налыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.

Монголбанкнаас гадаад валютын   дуудлага    ху­дал­­дааг долоо  хоног бү­рийн мягмар, пүрэв га­рагуу­дад тогтмол зохион бай­гуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн  банкны  үйл ажиллагаа эрхлэх  зөв­шөөрөлтэй, Мон­гол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажил­лагаа явуулж буй банкууд оролцдог.

Энэхүү мэдээллийн эц­сийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй бай­хад чиглэгддэг.

Өчигдөрийн байдлаар Төвбанкинд нэг ам.доллар 1653 төгрөг байсан бол арилжааны банкуудад 1673-1683 төгрөгөөр  зах зээлд ний­лүүлж байна.

download (1)

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …