Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , эхнэр Х.Болормаагийн  хамт ерөнхий боловсролын Орос III    сургууль дээр байрлах 1851 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө.

Үүний дараа тэрээр” Энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулийн зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэж итгэж байна. Удахгүй  улсын маань наадам болох гэж байна. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхыг ерөөе. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя.  Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …