Урин дулаан цаг болоход хүн бүр л хөдөө хээр, амралт зугаалгаар явцгаадаг. Магадгүй цаг уур сэрүүхэн байхад ч сайхан шорлог хийх давгүй шүү.
Тэгвэл шорлог хийхдээ махаа хэрхэн амтлах вэ? Учир зүггүй махаа шорлоод л гар дээр барьлаа гээд амттай шорлог болохгүй. Ер нь тэгээд тарган сайхан махаар хийсэн зарим шорлог амтгүй болсон байхад, туранхай, амт муутай харагдаж байгаа махаар хийсэн шорлог салахын аргагүй болсон байх нь бий. Нууц нь юу гэж бодож байна.
Яавал махыг сайхан амтлах вэ?
Хамгийн энгийн мах амтлагч бол жижиглэж хэрчсэн кинз, сонгино, перц, цэвэр ус. Энэ амтлагчинд махаа хийгээд, 2 –3 цагийн дараа шорлоод шарж болно.
Сармис, сонгино, жижиглэж хэрчсэн улаан лооль /1кг маханд 500гр лооль амтлагчинд 5-аас багагүй цаг байлгасан махаар гайхалтай сайхан шорлог хийж болно. Ер нь мэргэжлийн тогооч ч помидорыг хамгийн сайн мах амтлагч гэдэгтээ санал нийлэх байх.
Үхэр хонины маханд хамгийн сайхан амт оруулдаг амтлагчдын нэг бол гич, зөгийн бал, 1ш нимбэгний шингэлсэн шүүсээр хийсэн амтлагч юм.
Гахай, тахианы маханд хамгийн сайн амтлагч бол нимбэгний шүүс, сонгино, давс, багц яншуй эсвэл гоньдоор хийсэн амтлагч /2 кг маханд 2-3 ш нимбэг.
Хамгийн гол нь байна аа, ямар мах сонгож авах аа бодож хэрэгтэй. Аль ч мах сайхан болдог ч нурууны мах, хавирганы мах, хүзүүний мах илүү зөөлөн амттай байдаг юм.