Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол харин дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, эрх зүйч мэргэжилтэй, англи, орос, герман хэлтэй нэгэн юм байна.