Монголын хамгийн хамгийн /Цуврал-1/

Монголын хамгийн өндөр хүн:

Sharawjamts

  1. Шаравжамц:Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. “Залуу жанжин” хэмээн олноо алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн нарын хамт авахуулсан дээрхи зурагт тэр 2 зогссон хүүхэд шиг түүний бүсэлхийнд нь ч хүрэхгүй гарсан байдаг. Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа буюу 25 насандаа машины  ослоор нас баржээ. Одоогоор Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.

 

 

Undur Gongor

  1. Өндөр Гонгор /Гонгоржав/:Пvрэвийн Гонгоржав Далай Чойнхор вангийн хошууны Багабулаг гэдэг газар 1880 оны орчим төржээ. Эцэг Пvрэв дархан хvн байсан бөгөөд Пvрэв дархны бvтээсэн бурхан одоо ч элбэг буй. Богд эзэн өндөр Гонгорыг сонирхож зарлиг дуудлага буулгаж Нийслэл хvрээнээ ирvvлэн Улсын сангийн даамлаар /даргаар/ тохоон ажиллуулсан ажээ.Гонгоржав хожим өөрийн төрсөн нутаг Багабулагтаа очсон бөгөөд vймээний өмнөхөн 1931-1932 оны vед 49 насандаа насан эцэслэсэн байна. Өндөр Гонгор /Гонгоржав/-ын барилдаж явсан тvvх нь: /тvvхэн баримтаас:

1. Хэвт ёсны төрийн гуравдугаар /1911/ онд Халхын дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн танаа гавжийн дамжаа барьсан ба ээлжийн Бат-Оршил /даншиг/ өргөж наадам vйлдэн 1032 бөх барилдахад, Их шавь сангийн дарга өндөр Гонгор

–       Гурвын даваанд Тvшээт ханы Шаравыг

–       Дөрвийн даваанд Сайн ноёнханы Далай вангийн Туваанжанцанг

–       Тавийн даваанд Жанжин Чин вангийн Даваасvрэнг

–       Зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арслангдавж начин
цолтой болоод Их шавийн Галсанравжаа /Их Монгол Шаравжамц/ арсланд өвдөг шороодон унасан байна.

2. Олноо өргөгдсөний төрийн хоёрдугаар онд /1912/ Шашныг тэтгэгч их Богд хаан хайрхан, хан хэнтий уулсыг тайж, шавь, дөрвөн аймаг тавуул нийлж билэгт ёсоор наадам vйлдэн 136 бөх барилдахад Их шавийн Гонгоржав начин нэг давж хоёрын даваанд Сайд жанжны Эрдэнэ далай вангийнЯдамд өвдөг шороодсон байна. .

3. Мөн 1912 онд Очирдарь Богд гэгээн хаан танаа Бат-Оргил /даншиг/ өргөж билэгтэй ёсоор наадам vйлдэн 136 бөх барилдахад Их шавийн Гонгоржав начин

–       Гурвын даваанд сайн ноёны засаг Чvлтэмийн Цэдэнг

–       Дөрвийн даваанд Сэцэн ханы Дархан гvний Дэндэвийг

–       Тавын даваанд Тvшээт ханы гvн Донидын Батжаргалыг тус тус давж зургаагийн даваанд Тvшээт ханы Дайчин вангийн Лувсандашид унажээ.

4. Мөн олноо өргөгдсөний дөрөвдvгээр /1914/ он есдvгээр сарын нэгнээс эхлэн албан зvйлд зориулсан мөнгөний данс хэмээх дэвтэрийн 26-р хуудсанд:

–       Их сангийн дарга Өндөр Гонгор начинд энэ арван сарын цалинд тогтсон ёсоор олгосон 9 ланг өөрт нь олгосон, мөн 49-р хуудсанд Их сангийн дарга өндөр Гонгор /Гонгоржав/ начинд энэ арван нэгдvгээр сард 9 лан мөнгө олгосон тухай тус тус тэмдэглэн бичсэн байдаг.
Vvнээс vзэхэд өндөр Гонгор өндөр том биетэй хүн хэмээн тэмдэглэгдсэнээс гадна “Начин” цолтой сайн бөх байсан нь давхар
давхар нотлогдож байна

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном:

 nom Sanduin jud 218(5)

Сундуйн жүд:Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг “Сундуйн жүд” номнь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа  юм. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд–Хятад- Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргийн хөргийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

 Монгол улсын хамгийн жижиг ном:

Mongol ulsin hamgin jijig nom

Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх – 5.5х5.5 см1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын нэг болжээ.

Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толийг бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринченгийн багш, Амар сайд (1886-1941) – ын ойрын төрөл,  төвдөч Садоо овогт Сангажав /Баясгалан/-ын Шагж  гэвш  1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг  5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.

Ногоон Дарь эхийн тууж судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар өнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болсон байдаг

Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй, үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ.

Энэхүү номыг бичсэн С.Шагж

S.Shagj

1886 онд Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч Садоо овогт Сангажав /Баясгалан/-ын Шагж Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон улаан нохой жил  төрсөн. С.Шагж гэвш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан сууж байгаад 1899 онд (13 нас) Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ.

1914 онд (28 нас) С.Шагж Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр:

Mongol ger XT

Нүүдэлч малчдын олон зуун жилийн турш идээшин дассан хамгийн тохиромжтой сууц бол гэр юм. Манай оронд өргөн дэлгэрсэн нь 5-6ханатай гэр боловч 9-12 ханатай гэр ч байдаг байна. Харин хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ.Бат-Өлзий нэртэй 20 метр голчтой энэ гэрийн шал нь Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн гол дунд байдаг билээ. 5-6 ханатай дундач гэрийн голч 6-7 орчим метр,өндөр нь 3м орчим байдаг гэж үзвэл Бат-Өлзий хэмээх энэ аврага том гэр 18-20 ханатай 9м орчим өндөр байжээ.Энэхүү Бат-Өлзий нэртэй том гэрийг дэлхийн хамгийн том гэр хэмээн тооцож бүрэн болох юм.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …