Киргиз Улсад 3охион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах ОУ-ын хуралд Ерөнхийлөгчийг урив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын  тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ. Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад зохион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байгаагаа албан ёсоор дуулгаж, урилгыг гардуулж өгсөн юм. Уулзалтын үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон харилцан ЭСЯ-д нээх тухайд санал солилцов.

Эх сурвалж:.president.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …