Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөн ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч байна.Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, яруу найрагч Цоодолын Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллахаар болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгончулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон билээ.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …