Өчигдөр орсон борооны улмаас гурван хүн амиа алджээ

Өчигдөр нийслэлд  түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үер буужээ. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Мөн нэг хүүхэд алга болжээ. Уг алга болсон хүүхдийг олохоор нийслэлийн Аврах анги 105-ийн ээлжийн бүрэлдэхүүний эрэн хайх үйл ажиллагаа явуулж, шөнийн 00:20 цагт цогцосыг олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …