А.Ганбаатарыг хорьж, М.Энхболд, Ц.Сандуй нараас мэдүүлэг авч эхэлсэн үү

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өдгөө ажлаа хүлээж аваад сар болох гэж байна. Энэ хугацаанд түүний анхаарлаа хандуулж буй гол “бай” нь он дамнан яригдаж буй алдарт “60 тэрбумын” асуудал. Учир нь тэрээр  “Хэрэв Ерөнхийлөгч болбол уг асуудалд анхаарал хандуулахын сацуу холбогдох эздэд нь хариуцлага оногдуулна” хэмээж улмаар АТГ-т шалгуулахаар  албан бичгийг өөрийн биеэр хүргэж  байсан.

Тэгвэл  энэ дагуу  иргэний бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хууль шүүхийн байгууллагуудад  нөлөөллөө үзүүлээд эхэллээ. Тэрбээр   Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж,  “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг баримтад нухацтай хандахыг сануулсан удаатай.  Мөн   тус  90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийсэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дараа  төрийн өндөр албан тушаалд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар  онцлон анхааруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг”  Авлигатай тэмцэх газарт даалгасан.  Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар,  Тагнуулын Ерөнхий газар. Цагдаагийн Ерөнхий газрынхамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд  мэдээллээ. Мөн А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорин мэдүүлэг авч эхэлсэн байна.

Б.Алтжин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …