Сахиусан тэнгэрүүдийн гоо сайхны нууцаас

Дэлхийн олон сая бүсгүйчүүдийн хайрыг татсан Викториа Секретийн моделиудын гоо сайхны нууцаас хамтдаа хуваалцъя.

Адрина Лима

Адрина Лима бол тус шоуны нүүр царай билээ. Загварын тайзнаа 10 жил тасралтгүй ажиллаж байгаа сахиусан тэнгэр юм. Тэрээр бүсгүйчүүдэд зориулан ус сайн ууж байх хэрэгтэй. Ус бол биед хамгийн чухал. Гоо сайхан гэдэг дотоод гадаад хоёул сайхан байж төгс төгөлдөр оршдог. Үүнээс гадна өдөр бүр хоолоо сойхгүйгээр дасгал хөдөлгөөн тууштай хийж бай. Эцэст нь Авакода жимсийг санал болгомоор байна.

Бенхати Прислу

Түүнийг Мароон 5 хамтлагийн гоцлол дуучны найз бүсгүй гэдгээр нь хүн бүхэн мэддэг. Тэрээр бүсгүйчүүдэд хандан

Миний хувьд чийгшүүлэгч цацлагыг байнга хажуудаа авч явдаг. Амар байдаг юм л даа хүссэн үедээ гаргаж ирээд л цацчихна жижиг авсаархан болохоор  хаана ч аваад явчихна. Нөгөөтээгүүр уг чийгшүүлэгч нь таны нүүрний будагтай ямар нэгэн байдлаар харшилдаггүй юм.

Эльза Хоск

Нүүрнийхээ будгийг үргэлж арилгаж бай. Хэзээ ч будагтайгаа унтаж болохгүй гэдгийг сайтар анхаарч явах хэрэгтэй. Бидний хувьд бол ажлын шаардлагаар нүүрээ байнга л буддаг. Будах будахдаа маш их хэмжээгээр будаж хурц гэрэлний өөдөөс олон цаг ширтэж зураг авахуулах хэрэг гардаг тиймдээ ч арьс маань гэмтэж тэнцвэрт байдлаа алдах тохиолдол нэлээдгүй гардаг. Тийм болохоор миний та бүхэнд өгөх зөвлөгөө гэвэл онцын шаардлагагүй бол нүүрээ битгий их будаж бай нөгөөтээгүүр  хэчнээн ядарч байсан ч будгаа заавал арилгаж унтаж байгаарай.

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …