АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт, Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн талаар бид мэдээлсэн
Тэгвэл О.Ононтунгалаг Ким Кардашины гэр бүлийн гишүүн болох 19 настай өсвөр насны од Кайли Женнерийн нүүр будалтад туслахаар ажиллажээ.
Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “ Энэ долоо хоногт тохиосон хамгийн сайхан зүйл минь Кардашиан гэрийнхний хамгийн хайртай makeup artist болох инстригамд 1.1 сая дагагчтай Ариэль гэх гайхалтай makeup artist залуутай хамтарч Келлигийн шинэ зураг авалтад түүний туслахаар ажиллаа. Вов өөртөө итгэж чадахгүй байна. Кайли Женнер-ийн хажууд будалт хийлгэхийг нь хараад туслаад зогсож байна гэхээр Кайли үнэндээ зураг шигээ хөөрхөн, нүдээрээ хараад ангайлаа. Фотошоп л гээд байдаг бүгд худлаа.” гэж бичжээ.
Г.Нараа