Энэтхэгийн Уттар Прадеш хотод аварга гартай 12 настай Тирик амьдарч байна. Түүний гар төрснөөс нь хойш өдрөөс өдөрт томорсоор ийм дүр төрхтэй болжээ.
Хүүгийн өвчинг эмч нар зааны хөлт өвчин гэж үзэж байна. Хүүг орон нутгийн оршин суугчид нь “чөтгөр’ гэж нэрлэдэг бөгөөд түүнийг хараалын улмаас ийм гартай болж гэж итгэдэг.
12 настай Тирик хэлэхдээ “Би энэ нөхцөл байдлаас салахыг хүсч байна.Би өдөр бүр сургуульд явж, жирийн хүүхдүүд шиг тоглож бусад хүүхдүүдтэй адил болохыг хүсч байна. Хүмүүс миний гараас айдаг. Би сургуульд сурахыг хүссэн ч намайг элсүүлэхээс татгалзсан. Мөн намайг тоосгоны оршин суугчид “Чөтгөр “гэж нэрлэж байсан.
Хүүгийн ах Харгян ” Түүнийг сургуульд явуулахаар сургуулийн захирал нартай нь уулзаж үзэхэд түүнийг гар том учир бусад хүүхдүүдийг айлгах учир дүүг чинь авч чадахгүй гэсэн. Түүнийг бараг бүх сургууль элсүүлэхээс татгалзсан ” гэжээ.